Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллав

1 жил
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийж, нийт 63 иргэн танхимд асуулт асууж, 20 гаруй иргэн бичгээр саналаа илэрхийлсэн бол 500 гаруй иргэд ирэх оны Улсын төсөвт тусгуулах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналаа эрэмбэлэн танилцууллаа.
 
Тэрээр ирэх 2024 оны Улсын төсвийн төсөлд Дорнод аймагт хөрөнгө оруулалтын дараахь төсөл, арга хэмжээг тусгуулан хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
 
1. Чойбалсан хотын усан хангамжийн магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх,
2. Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх,
3. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50-100 км дэх 50 км автозамыг шинээр барих
4. Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 27-54 км дэх 27 км авто замыг шинэчлэх,
5. Чойбалсан хотын доторх хатуу хучилттай авто замыг шинэчлэх, өргөтгөх,
6. “Шинэ Чойбалсан” 1800 айлын орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээ
7. Чойбалсан хотын Шинэ хөгжил сургуулийн барилгын өргөтгөл,
8. Чойбалсан хотын 12-р сургуулийн Бага сургуулийн барилга
9. Чойбалсан хотод 240 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилга
10. Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол сум чиглэлийн 210,0 км хатуу хучилттай авто замын зураг, төсвийг шинэчлэх