Өнөөдөр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын хүрээнд “Ослын удирдлагын тогтолцоо” сургалт болж байна. Тус иж бүрэн сургуулийг удирдах бүрэлдэхүүнийг ослын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, штабын үйл ажиллагаанд бэлтгэж, гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнүүд оролцож байна.
Сургалтаар ой хээрийн гал түймрийн эрсдэлийг бууруулах, өвлийг хохирол багатай даван туулах, тэдгээрийн анхаарах асуудал, Үндэсний даван туулах чадавх, ослын үеийн удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, ослын үеийн төлөвлөлт, зохион байгуулалт, ажиллагааны ерөнхий зохион байгуулалт, холбоо зохион байгуулалт зэрэг гамшгийн үеийн хариу арга хэмжээ, штабын үйл ажиллагаанд бэлтгэх юм.