Хэрлэн сумын 5-р багт Модон гүүрнээс Дэхт хүртэлх авто зам болон модон гүүрийг засварлах ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж байна.
Модон гүүрнээс урагш 4 км авто замын засварын ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм. Засварын ажилтай холбогдуулан модон гүүр хүртэлх замыг хэсэгчилж хаах аж.