"Жимсний мод тариалья" төсөл аймгийн хэмжээнд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд жимсний модны тарьц, суулгацыг 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Хэрлэн сумын 1-р багийн нутаг, нисэх онгоцны буудал явах замын хойд талд байрлах БАЯН-НУУР МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТ олгоно.
Монос
Үрэл
Чавга
Интоор
Бөөрөлзгөнө зэрэг 5 нэр төрлийн жимсний модыг дараах шалгуур үзүүлэлттэйгээр хариуцлагын гэрээ хийж иргэдэд олгохоор төлөвлөж байна.
Шалгуур үзүүлэлт:
1. Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь мод тариалах чиглэлээр зохих дадлага туршлагатай байх
2. Өөрийн өмчлөлийн болон эзэмшил, ашиглалтын газартай байх
3. Жимс жимсгэний модыг хамгаалах хашаатай байх
4. Хашаандаа худаг болон усны нөөцийн сав, усалгааны систем шийдвэрлэсэн байх
5. Мод тариалах багаж хэрэгсэлтэй байх
6. Хуваарилагдсан жимс жимсгэний модыг тарьж ургуулах, арчлах баталгааг гаргах