Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу Дорнод аймгийн төрийн байгууллагуудын хүрээнд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүтээлч санаачилга, саналыг урьдчилан нээлттэй утас 7058-2233 дугаарт болон энэхүү мэдээллийн сэтгэгдэл хэсэгт хүлээн авч байна.