"Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадам болж байна

1 жил
"Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадам болж байна
Өнөөдөр /2023.10.06/ Дорнын их найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадам Чойбалсан хотноо болж байна.
 
Тус наадмын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов. Тэрээр “Өнгөрсөн жил манай аймагт Үндэсний бичиг үсэг, Номын баярын өдрийг тохиолдуулан аймгийн Төв Номын сангийн санаачилгаар, их найрагчийн гэр бүлийнхний зөвшөөрлөөр уран бүтээлийг алдаршуулсан дурсамж цэнгүүн зохион байгуулж,тухайн үед Эрээнцав нутгийг минь Монгол даяар алдаршуулсан Их найрагчийнхаа нэрэмжит яруу найргийн Улсын уралдааныг Дорнод аймагтаа жил бүр зохион байгуулж байхаар төлөвлөж байсан бол өнөөдөр ийнхүү биелэлээ олж яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Уг наадмын зорилго нь нэрт яруу найрагчийн зохиол бүтээлийг мөнхлөх, үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж, Монголын утга зохиолыг хойч үедээ таниулах, оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор уламжлал болгон зохион байгуулна” хэмээн онцлон хэллээ.
 
Яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд 69 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс шилдэг 20 найрагч шалгаран хоёрдугаар шатанд шүлгээ сойж байгаа юм.
1 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
2 адам және телпек кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
5 адам кескіні болуы мүмкін
3 адам және жиын кескіні болуы мүмкін
бір немесе бірнеше адам және жиын кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін