Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн гуравдугаар шатны нээлт Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Дорнод аймагт Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болороор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.
Тус шалгалтад Дорнод аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн хамрагдана. Нийт бие бүрэлдэхүүн алба хаагчид онолын мэдлэг, жагсаалч байдал, биеийн зохистой харьцаа, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр үзлэгт хамрагдах юм.