Яг одоо аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Цагаан-Овоо суманд ажиллаж байна.
Аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар "Мянган зоорь" төслийн хүрээнд Цагаан-Овоо суманд 80тн хүчин чадалтай зоорийн барилгын ажил хэрэгжиж байгаа юм.
Зоорь ашиглалтад орсноор тухайн сумын иргэдэд Монгол хүнсний ногооны хангамж нэмэгдэж, зах зээлд нийлүүлэх борлуулалт нэмэгдэх юм.
Энэ онд Цагаан-Овоо сумын хүнсний ногоо тариалан эрхлэгч 2 аж ахуй нэгж, 56 өрхийн тариалан эрхлэгч нийт 5 га газарт төмс, 4.2 га газарт хүнсний ногоо тариалаад байна.