Яг одоо аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Уул сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Ганбат нар
#Баян_Уул_сумын_иргэдтэй уулзаж байна.
Иргэд аймгийн ирэх оны төсвийн төсөлд дараах саналуудыг тусгуулахаар эрэмбэллээ.
1. Сумын эрүүл мэндийн төвийн барилгын их засвар
2. Спорт тоглоомын талбай байгуулах
3. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хуучин барилгыг төрийн албан хаагчийн орон сууц болгон засварлах.
Мөн багш нарыг компьютероор бүрэн хангах, хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, сум доторх зам засах, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг бусад саналуудыг эрэмбийн дагуу аймаг, сумын төсвийн хөрөнгөөр үе шаттай шийдвэрлэнэ.