Хөгжимт драмын театр "Эр хадны нулимс" ээлжит жүжгээ толилуулах гэж байна

1 жил
Хөгжимт драмын театр "Эр хадны нулимс" ээлжит жүжгээ толилуулах гэж байна
Дорнод аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого зорилтод орон нутгийн давтагдашгүй онцлог, агуулгатай шилдэг уран бүтээлүүдийг шинээр гаргах, тайзны уран бүтээлээр дамжуулан олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад эх түүх, өв соёлоо нандигнан бахархах, эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх гэж заасан байдаг.
 
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон сүүлийн жилүүдэд “Ван хүний үр”, “Манлайбаатар”, “”Нүдтэй наран тамга” зэрэг олон дуулалт болон хөгжимт жүжгүүдийг өөрийн дотоод нөөц, орон нутаг болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр найруулан тавьж, нийтийн хүртээл болгон олны талархлыг хүлээж байгаа юм.
Ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай өгүүлэх “Эр хадны нулимс” хөгжимт жүжгийн уран бүтээлийг шинээр тавьж Дорнодчуудын хүртээл болгох гэж байгаад нь амжилт хүсэж, талархал илэрхийлье.
 
Тус #ЭР_ХАДНЫ_НУЛИМС" энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийх бөгөөд жүжгийн тасалбарыг 99584252, 80805201 дугаар луу залган хүргүүлэн авах болон билетийн кассаас худалдан авах боломжтой аж.