Дорнод аймаг сургууль бүрийг Бага сургуулийн барилгатай болгох, Бага сургууль бүрийг тусдаа Спорт заалтай болгох зорилтыг хэрэгжүүлж байна.
Ирэх онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шинэ хөгжил сургуулийн барилгын өргөтгөл,
12-р сургуулийн Бага сургуулийн барилга, Хэрлэн суманд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тус тус барина.
Үр дүнд өдрөөс өдөрт өсч буй ирээдүй болсон хүүхдүүдийн сурах орчин сайжирч, боловсролын байгууллагын хүртээмж нэмэгдэнэ.