Аймгийн Засаг даргын санаачилгаар 2019 оноос эхлэн сумдад нэн шаардлагатай боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Хөлөнбуйр сумын захиалгаар энэ онд ХААИС-ийг Малын их эмч мэргэжлээр төгссөн Г.Галмандах сумандаа ажиллаж, мал, амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж, сэргийлэх, эмчлэх үүргээ биелүүлж байна.
Мөн 2020 онд төгссөн хүний их эмч Э.Төрбаатар, 2021 онд төгссөн бага ангийн багш Д.Наранцэцэг нар сумынхаа хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байгаа юм.
Тус сумаас "Нутгийн ирээдүй" төслөөр хүний их эмч, газар зохион байгуулалт, технологийн багш мэргэжлээр нийт 3 оюутан суралцаж байна.