Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.10.16/ хуралдаанаар “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга”, “Нийтийн хэв журмын 14 хоногийн нөхцөл байдал”-ын талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
1. Аймгийн хэмжээнд хийж буй шугам, сүлжээний ажлуудтай газар дээр нь очиж танилцахыг Хэрлэн сумын Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад
2. “Нээлттэй хаалган
ы өдөр”-ийг бүх төрийн байгууллага зохион байгуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх,
3. 2024 оны Төсвийн төсөлд иргэдээс санал авахыг тус тус даалгав.