Өнөөдөр /2023.10.16/ “Зан үйлийн нөлөөлөл” сургалтын нээлт боллоо.
Нээлтэд аймгийн ЗДТГ-ын Тамгын дарга П.Бат-өлзий, Удирдлагын академийн багш Доктор, Дэд профессор Б.Хэрлэн, Удирдлагын академийн ахлах багш Ц.Өнөржаргал нар оролцов.
Тус сургалтыг Нийгэмд тулгамдаж буй асуудал, түүний учир шалтгаанд иргэдийн зан үйлийг сургах арга, аргачлалын тусламжтайгаар танин мэдэж, төрийн бодлогыг шинэчлэн сайжруулах, хэрэгжүүлэлтэд шаардлагатай зан үйлд нөлөөлөх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор төрийн 24 байгууллагын 34 төрийн албан хаагчдад зохион байгуулж байна.