Аймгийн Засаг даргын санаачилгаар 2019 оноос эхлэн сумдад нэн шаардлагатай боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Дашбалбар сумын захиалгаар энэ онд МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийг төгссөн Б.Бурмаа сумандаа бага ангийн багшаар ажиллаж байна.
Тус сумаас "Нутгийн ирээдүй" төслөөр газар зохион байгуулалт, шүдний их эмч, бага ангийн багш мэргэжлээр нийт 3 оюутан суралцаж байгаа юм.