Өнөөдөр /2023.10.18/ "Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн , Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон холбогдох хэлтсийн дарга нар оролцов.
Сургалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Цахим хөгжлийн багц хуулийн талаар мэдээлэл өгч байна.
Дорнод аймагт “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа явуулж буй. Тус цэгээр
Нутгийн захиргааны байгууллагын 73 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай хүргэж байгаа юм.Таван сарын хугацаанд тус цэгээр 3170 иргэн үйлчилгээ авчээ.