Төрийн үйлчилгээний цэг – Хаанаас ч ойрхон” уриатай “ХУРДАН” цэгийн нээлт боллоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү нарын тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.
“ХУРДАН” цэг нь Дорнод аймагт 2023 оны 5 дугаар сараас эхлэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хүргэж байна.
Цаашид сумдад “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн байгууллагын тоо болон үйлчилгээг нэмж 56 байгууллагын 785 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж буй. Дорнод аймгийн төвд 3 байршилд үйл ажиллагаа явуулж байна.
Цахим аймаг зорилтын хүрээнд олон нийтэд бүх төрлийн мэдээллийг ил тод болгох, цахим үйлчилгээг улам бүр нэмэгдүүлэх бол иргэдийн цахим хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэхэд туслах, ур чадвар олгоход дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлнэ.