"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөн боллоо

1 жил
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөн боллоо
Зүүн бүсийн аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангиуд, Уул уурхайн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, мод тарих сонирхол бүхий иргэдийн төлөөллийг хамруулсан сургалт Баян-уул суманд боллоо.
 
Сургалтын нээлтэд Дорнод аймгийн ЗДТГ-ын Тамгын дарга П.Бат-өлзий оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, зүүн бүсийн аймгуудын төлөвлөлт, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл түгээх, иргэдийн мод тарих, ургуулах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх зорилготой "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдвээр зохион байгуулав.
 
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олог янз байдлын хамгаалал" төсөл, НҮБХХ-ийн, Монголын байгаль орчны тогтвортой хөгжлийн ТББ-ууд, Азийн ойн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилготой өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгуулах төслүүд оролцов.
 
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангиуд, Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, мод тарих сонирхол бүхий иргэдийн төлөөлөл нийт 60 гаруй иргэд оролцсон юм.
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
9 адам кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
ағаш кескіні болуы мүмкін
пойыз, теміржол және жол кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
шөп кескіні болуы мүмкін