Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-т 35 байгууллага оролцож байна

1 жил
Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-т 35 байгууллага оролцож байна
Өнөөдөр /2023.10.20/ төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулах журмын хэрэгжилтийг хангаж, Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах, иргэдээс санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, иргэдийн гаргасан шинэлэг санал санаачилгыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн, иргэнд ойртсон төрийн үйлчилгээг хэрэгжүүлэн, төлөвлөх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулж буй.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит газрууд оролцон иргэдэд мэдээлэл хүргэх юм. Мөн иргэдээс ирж буй бүтээлч санал санаачилгыг хүлээн авч ажиллана.
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ 17:00 цаг хүртэл Дорнод аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт зохион байгуулагдана.
Нээлттэй хаалганы өдөрлөгт :
• Байгаль орчин, аялал жуулчлалын газар
• Биеийн тамир, спортын газар
• Боловсрол, шинжлэх ухааны газар
• Гаалийн алба
• Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
• Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар
• Орон нутгийн өмчийн газар
• Санхүүгийн хяналт, аудитын алба
• Стандарт, хэмжил зүйн хэлтэс
• Статистикийн хэлтэс
• Татварын хэлтэс
• Улсын бүртгэлийн хэлтэс
• Ус, цаг уур, орчны шинжилгээний алба
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
• Хүнс, хөдөө аж ахуйн газар
• Цагдаагийн газар
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
• Шүүхийн шинжилгээний алба
• Эрүүл мэндийн газар
• Нийгмийн даатгалын хэлтэс
• Мал эмнэлгийн газар
• Соёл, урлагийн газар
• Хөгжимт драмын театр
• Аймгийн Музей
• Аймгийн Номын сан
• “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар
• Гадаадын харъяатын Зүүн бүс дэх газар
• Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв
• “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ
• “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ
• “ДБЭХСистем” ТӨХК
• Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
• Бүсийн оношлогоо, эмчилгээний төв тус тус оролцож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
4 адам және адамдар оқып отыр кескіні болуы мүмкін
6 адам, адамдар оқып отыр және мәтін кескіні болуы мүмкін
8 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам, адамдар оқып отыр және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам, адамдар оқып отыр және мәтін кескіні болуы мүмкін
 
4 адам, адамдар оқып отыр, балалар ойыншығы және мәтін кескіні болуы мүмкін