Чойбалсан хот доторх хэвтээ тэнхлэгийн хойд болон урд авто замд хурд сааруулагч хийх, тэмдэглэгээ шинэчлэх ажил хийгдэж байна. Тодруулбал 22 байршилд явган зорчигчийн гарцны тэмдэглэгээ, 6 байршилд авто замын хурд сааруулагч засварлаж 1 байршилд шинээр хийх ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Тус ажлын гүйцэтгэгчээр "ЗБИБ” ХХК ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 50 хувьтай хийгдэж байна.