Булган суманд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 268,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 168 мкв бүхий 6 өрөө "Эхийн амрах байр" ашиглалтад орлоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, ирэх онд сумын эрүүл мэндийн төвтэй хүзүүвчээр холбож нэгтгэхээ илэрхийлэв.
Эхийн амрах байртай болсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн асаргаа сувилгааг чанартай үзүүлэх, цаашлаад дараагийн шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.