Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.10.23/ ”Тоон гарын үсэг” , “Ажлын байр, бэлгийн дарамтгүй орчин” аяны хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар Улсын бүртгэлийн хэлтэс, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэлийг өгөв.
 
Үүнд :
 
1. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс хүргэж байгаа цаг агаарын мэдээллийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
 
2. Сумын Засаг дарга нарын ээлжийн амралт дууссан эсэхэд хяналт тавьж, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад,
 
3. Сул орон тооны томилгоонд анхаарч, байгууллагын тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
 
4. Байгууллагуудын дотоод журамд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлж ажиллах талаар хэрхэн тусгасан болон хэрэгжилтэд аудит хийж ажиллахыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад,
 
5. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайлан болон байгууллагын үйл ажиллагаанд иргэдээс ирүүлсэн бүтээлч санал санаачилга, түүнийг үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажилласан талаар, мөн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн, хариу өгсөн тухай мэдээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад,
 
6. Аймгийн Засаг даргын Тамгын газрын “Иргэд хүлээн авах төв-70582233” дугаарт ирсэн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж ажиллах, хуваарьт өдрөө өөрийн биеэр ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад тус тус даалгав.
1 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
 
1 адам кескіні болуы мүмкін
11 адам, адамдар оқып отыр және үстел кескіні болуы мүмкін