Иймээс Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элэгний в вирусгүй нярай” төслийн хүрээнд 2019 оноос эхлэн элэгний В вирусийн халдварт өртөж болзошгүй нярайг үнэгүй вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал 2019 онд 74 нярай, 2020 онд 118, 2021 онд 84, 2022 онд 69 нярай, 2023 онд буюу өнөөдрийн байдлаар 79 нярайг дархлаажуулалтад хамруулаад байна.