“Элэгний в вирусгүй нярай” төслийн хүрээнд 424 нярайг вакцинд хамруулаад байна

1 жил
“Элэгний в вирусгүй нярай” төслийн хүрээнд 424 нярайг вакцинд хамруулаад байна
Дорнод аймагт жилдээ 2000 орчим эх амарждагаас 10-13% буюу 200 орчим нь элэгний В вирусийн халдварт өртсөн эх амаржиж байгаа тоон судалгаа бий. Дөнгөж төрсөн нярайд элэгний В вирусийн эсрэг вакциныг хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломж бүрдэж буй.
 
Иймээс Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элэгний в вирусгүй нярай” төслийн хүрээнд 2019 оноос эхлэн элэгний В вирусийн халдварт өртөж болзошгүй нярайг үнэгүй вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал 2019 онд 74 нярай, 2020 онд 118, 2021 онд 84, 2022 онд 69 нярай, 2023 онд буюу өнөөдрийн байдлаар 79 нярайг дархлаажуулалтад хамруулаад байна.