Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд Орос хэл соёлын бүсийн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Валерия Валерьевна тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж санал солилцов.
Орос хэл соёлын бүсийн арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт 2023 оны 10 дугаар сарын 26-30 ны өдрүүдэд Политехник коллеж болон Ерөнхий боловсролын сургуулиудтай танилцан ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулах юм. Мөн “Та Орос хэлийг хэр сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн, Орос хэлний олимпиад болно.