Аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгээр хүүхэд, багачуудыг Байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхон судлах, цаашлаад тухайн мэргэжлийг сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Байгаль шинжлэл” төслийн хүрээнд 2 дахь жилдээ Газарзүй, Биологи, Хими, Физикийн хичээлүүдийн багийн олимпиадыг зохион байгуулж байна.
Багийн олимпиад нь танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ба нийт 8-12 дугаар ангийн 68 багийн 1309 сурагч оролцож байгаа юм.