Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Сэргэлэн сумын 4-р багийн Улсын Аварга малчин С.Нямсүрэнтэй уулзаж түүний тариалж буй модны талбайтай танилцлаа.
Тэрээр орон даяар хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Дорнод аймагт анхлан хэрэгжиж буй "Жимсний мод тариалъя" төслийг дэмжин 1000 гаруй жимс жимсгэнэ, гоёлын мод тариалж байна.