Сэргэлэн сумын иргэдтэй уулзаж 2024 оны төсвийн төсөлд санал авч дараах ажлуудыг тусгахаар болов.
1. Сумын төвийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох,
2. Төрийн албан хаагчийн орон сууц,
3. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө ,
4. Сумын ЗДТГ-ын барилгын зураг төсөв гаргах ажлуудыг хэрэгжүүлэхээр эрэмбэллээ.
Мөн 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн барилгын ажил эхлэх юм.