Өнөөдөр /2023.11.07/ Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаа, Халхгол үндэсний бүтээн байгуулалтын захиргааны алба хаагчидтай уулзаж, тэдний саналыг сонсов.
Дээрх байгууллагын алба хаагчид салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон Орон нутгийн Төрийн захиргааны албан хаагч, Төрийн үйлчилгээний албан хаагчдын
цалингийн нэмэгдэл, орон нутагт тулгамдаж буй хүний нөөцийн дутагдлын талаар санал хэлэв.
Аймгийн Засаг даргаас үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
Энэ 2023 оноос аймгийн орон нутгийн төсвөөс Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч зэрэг сумдад нэн дутагдалтай боловсон хүчинд цалингийн 30 хувьтай тэнцэх урамшууллыг сар бүр олгож байна.
Мөн нэн дутагдалтай боловсон хүчинг хангах зорилгоор
#Нутгийн_ирээдүй төслөөр сургалтын төлбөрийг бүрэн хариуцан сургаж байгаа юм.