Тус аж ахуй өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн навчит хүнсний ногоо болон өргөст хэмхийг тариалж өдөрт 20кг шинэ өргөст хэмхийг хураан авч зах зээлд нийлүүлж байгаа юм.
Цаашид шинэ ургацын нарийн ногоогоо стандартын дагуу гүн хөлдөөж өвлийн улиралд худалдаалах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга хүйтний улиралд нутгийн иргэдээ шинэ нарийн ногоогоор хангаж байгаад талархал илэрхийлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.