Тэрээр аймгийн аварга малчин, Баяндун сумын ахмад настан Г. Чулуунбатынхаар зочиллоо.
Г. Чулуунбат гуай Яргай багийн Адуунчулуун гэдэг газар өнөтэй сайхан өвөлжиж байна. Нутгийнхан Г.Чулуунбат гуайг "Тарвага хамгаалагч" хэмээн нэрийддэг ба сумынхаа тарвагатай хэсэг газрын тарвагыг сайн дураараа хамгаалж, байгаль орчин, нутаг усныхаа тэнцвэртэй байдлыг хамгаалах, тоо сүргийг нэмэгдүүлэхэд ихээсэн хувь нэмрээ оруулж буй юм.
Энэхүү үйл хэргийг нь үнэлж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жуух бичгээр шагнуулж байжээ.
Аймгийн Засаг дарга "Танд ямар санал, зөвлөмж байна вэ?" гэсэн асуултад
Би "Малынхаа ашиг, шим буянаар үр, ач, зээгээ тойруулаад сэтгэл хангалуун амьдарч байна. Энэ хэдэн тарвагаа хүний гарт үрэгдүүлчихвий гэж жоохон эмээдэг. Болдог бол хяналтын камерыг хэдэн газар байршуулбал амар гэж бодоод байгаа юм" гэв.