Өнөөдөр /2023.11.09/ Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Ариунтөр нар Баяндун сумын иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсов.
Тус сумын иргэд 2024 оны төсвийн төсөлд дараах ажлуудыг тусгуулахаар эрэмбэллээ.
Үүнд :
1. Төсвийн байгууллагуудыг цэвэр усны шугамаар холбох
2. Ус зайлуулах шугам сүлжээ
3. "Нутгийн ирээдүй" Төрийн албан хаагчийн орон сууц
4. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар