Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

11 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.11.13/ “Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдлийн талаарх ойлголт”, “Хөгжлийн шийдэл ТББ, Best program”, “Чойбалсан хотын орон сууцны дулаан хангамж”-ийн талаар Мал эмнэлгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр, Дорнод Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ-аас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Малчдад заасан жорын дагуу эм олгох, малын эмч нар эмийн жор бичих хуулийн үндэслэлийг тусган аймгийн ИТХ танилцуулж батлуулах, Малчид эмчийн зааваргүй халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийхгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх сумдын мал эмнэлгийн тасагт,
 
2. Сургууль, цэцэрлэг болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нийлүүлэгдэж байгаа мах махан бүтээгдэхүүнд Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавьж шинжилгээ тогтмол хийхийг Мал эмнэлгийн газарт,
 
3. Аймгийн Засаг дарга хөдөөгийн сумд болон Хэрлэн сумын багуудад ажилласан. Дийлэнх сум багт өөрийн эзэмшил 0,7 га болон өвөлжөө хаваржааны газар эзэмших асуудал тулгамдаж буй. Тиймээс 12 дугаар сарын 01-ны дотор бүх сум багуудад “Нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллахыг Хууль, эрхзүйн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт,
 
4. Бүх сумдын Засаг дарга нарт Цаг агаарын мэдээг танилцуулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэн, үүрэг чиглэл өгч ажиллахыг Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвд,
 
5. Аймгийн Засаг даргын Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил хангах 05 албан даалгаврын хэрэгжилтийг танилцуулах,
 
6. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Чойбалсан хотын орон сууцны дулаан хангамж муу байгаа талаар өнгөрсөн 7 хоногт 480 гаруй дуудлага Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ ирсэнтэй холбогдуулан шалтгаан нөхцөлийг тогтоон дулаан хангамжийг нэмэгдүүлж дүгнэлтийг танилцуулахыг Хууль, эрхзүйн хэлтэс, Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ-т тус тус даалгав.
 
May be an image of 1 person
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and studying
May be an image of 3 people and people studying
May be an image of 3 people and people studying
May be an image of 5 people and people studying
May be an image of 3 people
May be an image of 16 people, people studying and table