Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран ажиллах урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.
Тодруулбал Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумдад “Хүүхэд Ивээх Тэтгэх хөтөлбөр, хүүхэд хамгаалал, нөлөөлөл оролцоо болон Өрхийн амьжиргаа даван туулах чадавхыг нэмэгдүүлэх” чиглэлээр зорилтот бүлгийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ нь Дорнод аймагт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж үргэлж бидэнтэй хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал
- “Малчдын амьжиргааг дээшлүүлэх” төсөл
- “Орон нутагт суурилсан сүрьеэ өвчнийг бууруулах” төсөл
- “Гэр бүлийн хөгжил дэвшил” хөтөлбөр
- “Сургууль, цэцэрлэгийн боловсон ариун цэврийн байгууламж” төслийн Мобиком корпорацтай хамтран
- Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадамжийг бэхжүүлэх зорилго бүхий “КОВИД-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах” төсөл
- “Smart education”-1, 2 төсөл
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд “Галын аюулгүй байдлын сургалтын танхим”, “Аврагч мазаалай” танхимыг байгуулсан.