НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран ажиллана

1 жил
НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран ажиллана
Өнөөдөр /2023.11.14/ Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангаас орон нутагт онцгой нөхцөл тохиолдсон үед ашиглах боломжтой эрүүл мэндийн багцыг хүлээлгэн өгөв.
 
Ирэх 2024 оноос эхлэн Дорнод аймагт Таблеттэй багш, Сургуулиудад цэвэр усны шүүлтүүр тавих, Чиптэй гэр, Боловсон ариун цэврийн байгууламж төслүүдийг тус сангийн болон аймгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажилладаг билээ.
 
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Дорнод аймагт хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцана.
 
5 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
2 адам, көзілдіріктер, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін