Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар
"БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" УРИАН ДОР ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ "ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР" БУЮУ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН КОНВЕНЦ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-нд Дорнод Хөгжимт Драмын Театр-т зохион байгуулна.
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг хэлэлцэх,
- Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх,
- Салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,
- Хүүхдэд хүрэх үйлчилгээний үр дүнг бодитоор бий болгох,
- Эцэг, эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,
- Хүүхэд хамгааллын төсөлд санал авах зорилгоор Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл,
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулах юм.