"Бүхнийг хүүхдийн төлөө" зөвлөгөөн болно

1 жил
"Бүхнийг хүүхдийн төлөө" зөвлөгөөн болно
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар
 
📣"БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" УРИАН ДОР ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ "ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР" БУЮУ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН КОНВЕНЦ БАТЛАГДСАН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-нд Дорнод Хөгжимт Драмын Театр-т зохион байгуулна.
 
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг хэлэлцэх,
 
- Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх,
 
- Салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,
 
- Хүүхдэд хүрэх үйлчилгээний үр дүнг бодитоор бий болгох,
 
- Эцэг, эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,
 
- Хүүхэд хамгааллын төсөлд санал авах зорилгоор Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл,
 
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулах юм.