Өнөөдөр /2023.11.17/ НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Дорнод аймагт хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцав.
Аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүн болох багаасаа” авьяас, спорт, гадаад хэл төслийг 2023 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд аймгийн хэмжээнд 9000 орчим хүүхэд хамруулж байна.
“Хүн болох багаасаа- Авьяас” сургалт хуучин Гэр бүл хүүхэд хөгжлийн төвд
“Хүн болох багаасаа-Спорт” сургалт Биеийн тамир спортын газарт
“Хүн болох багаасаа- Гадаад хэл”сургалт Тусгаар тогтнолын талбайн зүүн талд Хүүхэд хөгжлийн төвийн байранд тус тус хичээллэж байна. Мөн сургуулиудад болон 13 суманд 3 чиглэлээр хичээллэж байгаа юм.
С