Өнөөдөр /2023.11.21/ Төрийн албан хаагчдын олон төрөлт спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Олон төрөлт тэмцээнд 12 сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг 14 нийт 26 байгууллагын 270 гаруй албан хаагчид оролцож байна.
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, нийтийн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх нөхцөлийг нэмэгдүүлэн, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2019 оноос эхлэн зохион байгуулж буй.
Тэмцээн хоёр өдрийн турш Волейбол, Дартс, Шатар гэсэн 3 төрлөөр явагдана.