"Өвлийн идэш-2023" арга хэмжээ болж байна

11 сар
"Өвлийн идэш-2023" арга хэмжээ болж байна
Дорнод аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилгоор "Өвлийн идэш-2023" арга хэмжээг Үйлчилгээний төвийн дундах талбайд зохион байгуулж байна.
 
Тус арга хэмжээг зохион байгуулснаар малчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэглэгчид зах зээлийн бодит үнээр худалдан авалт хийх боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал :
 
Үхрийн мах 1 кг нь 10,000₮,
Адууны мах 1 кг нь 8000₮,
Хонины мах 1 кг нь 7000₮,
Ямааны мах 1 кг нь 6000₮-өөр тус тус худалдаалагдаж байна.