Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс агентлагийн удирдлагууд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын санал бодлыг сонслоо.
Ирэх оны аймгийн төсвийг удахгүй хэлэлцэхтэй холбогдуулж, сумдын саналыг авч байгаа юм.
Мөн өнгөрсөн хоёр долоо хоногт аймгийн Засаг дарга сумдад ажиллах үеэрээ сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, Жижиг дунд үйлдвэрлэл, сургууль, цэцэрлэгийн халаалт, тогны асуудал, нэгдсэн ариун цэврийн байгууламжтай болох зэрэг асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн суманд цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, амьдрах нөхцлийг сайжруулахад орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаа илэрхийллээ.