Өнөөдөр /2023.11.28/ Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны тайлан болон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсов.
Мөн уулзалтын үеэр орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүнчлэн Дорнод аймагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж орон сууцны асуудлыг шийдвэрлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.