Өнөөдөр /2023.11.30/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дасгал сургуулийн удирдагч АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, Хошууч Марл Пасибэгээр ахлуулсан бэлтгэл хангуулах төлөвлөлтийн багийг хүлээн авч уулзав.
Дорнод аймагт Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлагчтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагааг 2024 оны тавдугаар сард зохион байгуулна.
Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн баг Дорнод аймагт 12 дугаар сарын 01-ыг хүртэл ажиллаж байна.