Аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүд гарлаа

7 сар
Аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүд гарлаа
Өнөөдөр /2023.11.30/-ны өдөр Дорнод аймгийн Онцгой комиссын 23 дугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах шийдвэр гарав. Үүнд
 
1.Сумдад өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах 3 ажлын хэсгийг томилж ажиллуулах,
 
2.БОЭТ-ийн халаалт дулаан, хэвтэн эмчлүүлэгчийн эмчилгээ, эмч, сувилагчдын хүрэлцээ, бэлэн байдлыг хангах,
 
3.Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтод тавих хяналтыг сайжруулах,
 
4.Малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, шатахуун борлуулдаг газруудтай хамтарч малчдад шатахуун олгох асуудлыг судалж танилцуулах, шатахууны нөөцийн судалгааг 7 хоног бүрээр гаргах,
 
5.Аймгийн төвөөс гарах болон сумаас аймгийн төв, бусад сум, баг руу зорчих замуудын автомашин явах боломжгүй хэсгүүдэд орон нутгийн техник хэрэгслийг ашиглан, хүн хүч дайчлан ажиллуулж, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, иргэд, олон нийтэд цаг агаар болон зорчих замын мэдээллийг хүргэж ажиллах,
 
6.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийг нэмж бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
 
7.Махны үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцах, тулгарч байгаа асуудлын талаар санал солилцох
 
8.Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийх, зудын эрсдэлийн үнэлгээний дагуу хариу арга хэмжээг төлөвлөх.
 
Дорнод аймгийн Онцгой комисс
2 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
1 адам және оқып отыр кескіні болуы мүмкін
7 адам және адамдар оқып отыр кескіні болуы мүмкін