Өнөөдөр /2023.12.02/ “Хүн болох багаасаа- Авьяас” хүүхдийн хөгжлийг дэмжих төсөлд хамрагдсан хүүхдүүд тайлант өдөрлөгөө хийлээ. Тус төслийн авьяасын төрөлд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 12012 хүүхэд хамрагдаж байгаа юм.
Хүүхдийн хичээлээс гадуурх дугуйлан сургалтын судалгааг эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдээс авч судалгааны дүнгийн дагуу Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл “Хүн болох багаасаа” хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх уран зураг, хөгжим, бүжиг, оюун ухаан, техник сэтгэлгээ, утга зохиол гэсэн 6 төрөлд 25 багцаар 20 компани, 6 ТББ байгууллагын 35 дугуйлан сургалтыг дэмжин 72 багш, 3000 хүүхдэд төрийн өмчийн 18, хувийн 5 байранд дугуйлан сургалт хичээллэж, хүүхдийн хөгжлийг дэмжиж ажиллаж байна.
“Хүн болох багаасаа” хүүхдийн Авьяас төслийн 19 багцын сургалтад 11 сарын байдлаар давхардсан тоогоор нийт 12012 хүүхэд хамрагдсанаас эрэгтэй 4085, эмэгтэй 7927, 6-9 насны 7485, 10-аас дээш насны 4527, бага ангийн 8612, дунд ангийн 3400 сурагчид байна. Төслийн 6 төрлөөр авч үзвэл: Уран зураг 1537, Дуу хөгжим 1947, Утга зохиол 573, Бүжиг 5419, Оюун ухаан, ой тогтоолт 1504, Зохион бүтээх 1032 сурагчид тус тус хамрагдсан байна.