Өнөөдөр /2023.12.04/ аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хурал 69.4 хувийн ирцтэй эхэллээ. Хурлаар дараах 13 асуудал хэлэлцэх юм. Үүнд :
1. Аймгийн хэмжээнд 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай.
2. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 3/1625 дугаар албан бичгийн дагуу Дорнод аймгийн “Чойбалсан олон улсын нисэх буудал”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай.
3. Хилийн цэргийн анги, салбаруудын улсын тусгай хэрэгцээнд авсан газарт өөрчлөлт орж байгаа болон нэмж тусгах газруудын байршлын тухай. Д.Дамдинбазар. Аймгийн ГХБХБГ-ын дарга
5. Сумдын багийн хилийн зааг тогтоох тухай. /Матад, Дашбалбар сум/
6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрын хил заагийг тогтоон баталгаажуулах тухай.
7. Аймгийн Тэргүүн шагнал “Оюуны ундарга” шагналд нэр дэвшигчдийг танилцуулах тухай.
8. Ойгоос 2024 онд бэлтгэх модны тоо, хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай.
9. Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай.
10. Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт буюу аймгийн Засаг даргын үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай.
11. Аймгийн 2024 оны төсвийн төсөлд өгөх Аудитын дүгнэлт
12. Аймгийн 2024 оны төсөв батлах тухай.
13. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсох.