Өнөөдөр /2023.12.06/ “Дорнод SDS” оюутны холбооноос зохион байгуулж буй спортын 4 төрөлт анхдугаар их наадмын нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов. Тус тэмцээнд Дорнод аймгийн оюутан залуус, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 64 багийн 400 гаруй баг тамирчид Сагсан бөмбөг, волейбол, PUBG mobile, Mobile legend төрлөөр өрсөлдөх юм.