Шатахуун түгээх станцын төлөөллүүдтэй уулзлаа

1 жил
Шатахуун түгээх станцын төлөөллүүдтэй уулзлаа
Өнөөдөр /2023.12.07/ аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр, Ашигт малтмал, газрын тосны Зүүн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Л.Гэрэлцэцэг, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүд Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг даргын үүрэг чиглэл, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан шатахуун түгээх станцын эрхлэгч нартай уулзлаа.
 
Уулзалтад “Петровис” ХХК, “Стандарт ойл” ХХК, “Шунхлай” ХХК, “Тэс” ХХК, “МТ” ХХК, “Улз ойл” ХХК-ны эрхлэгч нар оролцов.
 
Аймгийн хэмжээнд А-92 шатахуун хагас сарын нөөцтэй байгаа бол түлшний нөөц хязгаарлагдмал байна. Түүнчлэн хөдөөгийн 13 суманд “Петровис” ХХК-ийн 13 шатахуун түгээх станц ажиллаж, сумын аюулгүй нөөцөд 4-5тн шатахууныг тогтмол нөөцөлж, өдөрт олгох шатахуунд лимит тогтоон ажиллаж байгаа аж. Ирэх 7 хоногоос түлшний нөөц нэмэгдэж хэвийн түвшинд хүрэх юм.
 
Уулзалтын хүрээнд цагаанаар зудархуу байгаа сумд болон алслагдсан сумдад шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, цасан шуургатай үед алслагдсан сумдын ШТС-ын түгээгч нарыг уртасгасан цагаар ажиллуулах, шаардлагатай тохиолдолд сумдад шатахуун зөөвөрлөх боломжийг судлан, зөөвөрлөх шатахуун машины дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг шатахуун түгээх газруудтай ярилцав.
 
Дээрх саналуудын дагуу шатахуун түгээх газруудтай хамтран бэлтгэл хангаж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ашигт малтмал газрын тосны Зүүн бүсийн төлөөлөгчийн газарт,
Жижиглэнгээр шатахуун борлуулах нөхцөл боломжоор хангах, иргэд, малчдад ШТС-ын стандарт шаардлага хангасан зориулалтын савны талаар мэдээлэл хүргэж ажиллахыг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тус тус чиглэл болгов.
 
6 адам кескіні болуы мүмкін
2 адам және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
7 адам, адамдар оқып отыр, жаңалықтар бөлімі және "day." мәтіні кескіні болуы мүмкін
11 адам, адамдар оқып отыр және жаңалықтар бөлімі кескіні болуы мүмкін