Хадланчдын холбооны төлөөллүүдтэй уулзлаа

11 сар
Хадланчдын холбооны төлөөллүүдтэй уулзлаа
Өнөөдөр /2023.12.08/ аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр нар
“Хадланчдын холбоо”-ны төлөөлөлтэй уулзаж санал солилцов.
 
Аймгийн хэмжээнд 10 суманд цагаанаар зудархуу өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 80 мянган боодол өвс, 460 тн тэжээл төвлөрүүлээд байна. Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр өвс нөөцлөх, малчдыг өвс тэжээлээ нэмэгдүүлэх боломжоор хангах шаардлага үүсээд буй.
 
Иймд уулзалтаар тус холбооны гишүүн хадланчдын борлуулаагүй байгаа өвсний тодорхой хувийг зах зээлийн ханшнаас хямдралтайгаар малчдад болон сумын аюулгүй нөөцөд төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг тавьсан юм.
Уулзалтын үр дүнд тус холбооны төлөөлөл зудын нөхцөл байдалтай байгаа сумдад туслах саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
 
1 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және "NIKE" мәтіні кескіні болуы мүмкін
6 адам және адамдар оқып отыр кескіні болуы мүмкін