Өнөөдөр /2023.12.09/ "ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР -2023” хүрээнд Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт "Дорнын гоёл-2023" арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд хөрш зэргэлдээ гурван улсын загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчид, нутгийн брэнд, гар урлал, үндэсний хувцас үйлдвэрлэл эрхлэгчид, Дорнод аймгийн аялал жуулчлалын салбартай холбоо бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.
Монгол улсын Засгийн газраас “Монголд зочлох жил-2023,2024,2025” болгон зарласантай холбогдуулан Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг хангах, гурван улс хоорондын гадаад харилцааг хөгжүүлж, нүүдэлчин ахуйн соёл уламжлалт ёс заншлаа сурталчлах, харилцан туршлага солилцох зорилготой гурван улсын хамтарсан арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 08-12 ны өдрүүдэд үргэлжлэх юм.